Sunday, March 04, 2007

бас нэг шинэ блог :)

Нэг их "гүн ухааны блог" нээчихээд бичих гэсэн бичих юмаа эвлүүлж бичиж чаддаггүй баахан тарчлав. Нэг болохоор дэндүү хувийн чанартай, нэг болохоор баахан асуудал хөндсөн маягтай болчоод ер болохгүй юм. Тэгээд бичих гэж байгаа хүнд нь тэгэж бодогдоод байхад унших хүнд нь юу гэж л эерэг мэдрэмж төрөв гэж бодогдлоо... За ямар ч байсан IT-н талаар биш, ажил төрөл, өдөр тутмын амьдралын талаар биш... зүгээр нэг сайхан танин мэдэхүйн блог бичмээр ч санагдаад... Блогныхоо нэрийг сольчихлоо. "Хүн ба Байгаль"... эхний бичих гэсэн нийтлэлтэйгээ л утга дүйлгэж байгаан байх... Яваандаа нэр нь хэд хэд солигдвол битгий гайхаарай, хэхэ... Эхний нийтлэл болгож энд сурдаг Ууганаа гээд залуу зөгийнүүдийн амьдралын талаар ярьж өгсөнийг бичмээр санагдлаа. Цаашид ч мөн Байгалийн Шинжлэх Ухааны талаар бичиж магадгүйээ.

Saturday, October 07, 2006

Миний блогт тавтай морилно уу

Амьдрал гэж юу вэ? Энэ л асуултанд хариулах гэж бид энэ биеийг элээн амьдарна...